A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 05 сарын 30 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Харилцаа холбооны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/3 дугаар зүйлийн 3.1.14-3.1.20 дахь заалт:

"3.1.14."мэдээллийн технологи" гэж компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг;

3.1.15."зохицуулалт" гэж мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, шилжүүлэх болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоохтой холбоотой журам батлах, гэрээ байгуулах, хяналт тавих, хууль тогтоомжид заасан асуудлаар шийдвэр гаргахтай холбогдсон цогц үйл ажиллагааг;

3.1.16."домэйн нэр" гэж интернетийн нөөцийн хаягийг тодорхойлох тухайн улсад тусгайлан олгосон үсэг, тоо, бусад таних тэмдгийн хослолыг;

3.1.17."норматив баримт бичиг" гэж харилцаа холбооны үйл ажиллагааг явуулах шаардлагыг агуулсан норм, дүрэм, заавар, аргачлалыг;

3.1.18."харилцан холболт" гэж хоёр үйлчлэгчийн сүлжээ хоорондын холболтыг;

3.1.19."сүлжээнд холбогдох" гэж үйлчлэгч нь өөрийн үйлчилгээг хэрэглэгчид хүргэх зорилгоор сүлжээ бүхий үйлчлэгчийн сүлжээнд холбогдохыг;

3.1.20."баталгаажуулах" гэж харилцаа холбооны тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн тогтоосон шаардлагад нийцэж байгааг итгэмжлэгдсэн эрх бүхий этгээд бичгээр тодорхойлохыг."

2/5 дугаар зүйлийн 5.1.4, 5.1.5 дахь заалт:

"5.1.4.харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах, хэрэгжилтийг зохион байгуулах;

5.1.5.харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр мэдлэг шингэсэн өндөр технологи, экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бодлогын судалгаа шинжилгээний байгууллагын дүрэм, зардлыг санхүүжүүлэх журмыг батлах."

3/6 дугаар зүйлийн 6.1.14-6.1.17 дахь заалт:

"6.1.14.харилцаа холбоо, мэдээллийн технологитой холбогдсон дараахь журмыг батлах:

6.1.14.а.төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагаас үйлчилгээ үзүүлэх журам;

6.1.14.б.захиргааны байгууллагын цахим мэдээллийн санг байршуулах, шинэчлэх, хадгалах, түүхчилсэн бүртгэл үүсгэх, ашиглах журам;

6.1.14.в.төрөөс иргэдэд хүргэх радио, телевизийн нэвтрүүлгийг дамжуулах үйлчилгээний журам;

6.1.14.г.интернетийн дундын холболтын журам.

6.1.15.Энэ хуулийн 5.1.4-т заасан баримт бичигт дараахь бодлогын асуудлыг тусгана:

6.1.15.а.харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэх талаарх мэдлэг, боловсролыг бүх нийтэд эзэмшүүлэх;

6.1.15.б.бусад салбарын болон салбар хоорондын харилцаа холбоо, мэдээллийн технологийн хэрэглээ, төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах;

6.1.15.в.харилцаа холбоо, мэдээллийн технологийн инноваци, үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

6.1.15.г.харилцаа холбоо, мэдээллийн технологийн бүтээгдэхүүний оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах;

6.1.15.д.төрийн байгууллагын үйл ажиллагаа болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлийн судалгаа шинжилгээний ажлын харилцан уялдааг хангах;

6.1.15.е.үндсэн сүлжээний оновчтой бүтцийг бий болгох, техник, технологи нэвтрүүлэх;

6.1.15.ж.бусад.

6.1.16.энэ хуулийн 5.1.4-т заасан хөтөлбөрийг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих;"

6.1.17.харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах."

4/61дүгээр зүйл:

"61дүгээр зүйл.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн талаарх

Хэвлэх

61.1.Монгол Улсад харилцаа холбоо, мэдээллийн технологи нэгдмэл бодлого, төлөвлөлттэй байна.

61.2.Дараахь байгууллага харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулна:

61.2.1.төрийн захиргааны төв байгууллага, тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байхгүй бол төрийн захиргааны байгууллага;

61.2.2.Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага;

61.2.3.Шүүхийн ерөнхий зөвлөл;

61.2.4.Улсын ерөнхий прокурорын газар.

61.3.Төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага Засгийн газраар шийдвэрлүүлэх харилцаа холбоо, мэдээллийн технологийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн хүрээний асуудлаар харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг авсан байна.

61.4.Салбар хооронд харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх бодлого, төлөвлөлтийн асуудлыг харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.

61.5.Төрийн захиргааны төв болон холбогдох төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх ажлын хэрэгжилтийн явцад хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсний дараагийн жилийн эхний улиралд багтаан харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

61.6.Харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх ажлын хэрэгжилтэд харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 20.2-т заасан журмын дагуу дөрвөн жилд нэг удаа үнэлгээ хийнэ."

5/9 дүгээр зүйлийн 9.1.14-9.1.16 дахь заалт:

"9.1.14.домэйн нэрийг бүртгэх, ашиглахтай холбогдсон журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

9.1.15.тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэх харилцаа холбооны үйлдвэрлэл, ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам батлах;

9.1.16.Зохицуулах хорооны төсөв, ажлын албаны жилийн төлөвлөгөөг батлах."

6/25 дугаар зүйлийн 25.2.10-25.2.12 дахь заалт:

"25.2.10.зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх;

25.2.11.хэрэглэгчийг регистрийн дугаараар бүртгэх;

25.2.12.бусад үйлчлэгчид ижил нөхцөлөөр үйлчлэх;"

7/27 дугаар зүйлийн 27.1.4 дэх заалт:

"27.1.4.нийтийн үйлчилгээний харилцаа холбооны сүлжээний хэвийн ажиллах нөхцөлийг хангах."

8/27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг:

"27.2.Нийтийн үйлчилгээний харилцаа холбооны сүлжээг хувийн өмчлөл, эзэмшил, нийтийн эдэлбэрийн газар, барилга байгууламж болон нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн хэсгээр дамжуулан гэрээний үндсэн дээр байрлуулж болох бөгөөд энэ тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага харилцаа холбооны тоног төхөөрөмж дээр ажиллах зөвшөөрлийг саадгүй олгох үүрэгтэй."

9/30 дугаар зүйлийн 30.3, 30.4 дэх хэсэг:

"30.3.Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад харилцаа холбооны улсын байцаагч ажиллаж болно.

30.4.Зохицуулах хороо болон харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ажиллах улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10.4-т заасны дагуу олгоно."

10/301дүгээр зүйл:

"301дүгээр зүйл.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит

Хэвлэх

301.1.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудитыг харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас эрх авсан иргэн, хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ.

301.2.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит хийх иргэн, хуулийн этгээдэд тавигдах шаардлага, эрх олгох журам, харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит хийх аргачлалыг харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

301.3.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит хийлгэх захиргааны байгууллагын жагсаалтыг Засгийн газар батална.

301.4.Энэ хуулийн 301.3-т заасан жагсаалтад хамаарах байгууллага хоёр жил тутам харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит хийлгэж, холбогдох дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлсэн тайлангаа харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлж, тайланг олон нийтэд нээлттэй, ил тод байлгана.

301.5."Харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит" гэж тухайн байгууллагад ашиглаж байгаа харилцаа холбоо, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, техникийн шийдэл, харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр нь байгууллагын стратегийн зорилтыг хангахад дэмжлэг үзүүлж, стандартад нийцэж байгаа эсэхийг хөндлөнгийн этгээдээс тогтоож, дүгнэлт, зөвлөмж гаргах хараат бус үйл ажиллагааг ойлгоно.

301.6.Төрийн аудитын байгууллагаас захиргааны байгууллагын үйл ажиллагаанд аудит хийхтэй холбогдсон харилцаанд энэ зүйл хамаарахгүй."

2 дугаар зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтын "утас," гэсний дараа "радио долгион," гэж, "цамхаг" гэсний дараа ", байр, талбай" гэж, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн "Зохицуулах хороо" гэсний дараа "харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд" гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтын "холболт хийх" гэсний дараа ", сүлжээнд холбогдох" гэж, "батлах" гэсний дараа ", хэрэгжилтэд хяналт тавих" гэж, 9.1.5 дахь заалтын "давамгайлж буй" гэсний өмнө "зүй ёсны монополь болон" гэж, "хянах" гэсний дараа ", батлах" гэж, 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалтын "тоног төхөөрөмж" гэсний дараа ", холбогдох эрхээр баталгаажсан программ хангамж" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3 дахь заалт:

"6.1.2.харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, биелэлтийг зохион байгуулах;

6.1.3.харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр шинэ технологи нэвтрүүлэх, давамгай байдлаа сөргөөр ашиглахыг хязгаарлаж, өрсөлдөөнийг дэмжихэд баримтлах чиглэл, шинэ технологи нэвтрүүлэхтэй холбогдсон журам, заавар, аргачлал батлах, хэрэгжилтийг зохион байгуулах;"

2/6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалт:

"6.1.10.үндсэн сүлжээг өргөтгөн хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;"

3/8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг:

"8.7.Зохицуулах хороонд харилцаа холбооны улсын байцаагч ажиллана."

4/9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3, 9.1.10 дахь заалт:

"9.1.2.хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих;

9.1.3.харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг баталгаажуулах, холбогдох техникийн нөхцөл, шаардлага, норматив баримт бичиг, журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих;"

9.1.10.радио, телевизийн болон тэдгээрийг дамжуулах үйлчилгээний нөхцөл, шаардлагыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;"

5/12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг:

"12.1.Зохицуулах хороо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16.1-15.16.3-т заасан үйл ажиллагааг эрхлэх иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгоно."

6/21 дүгээр зүйл:

"21 дүгээр зүйл.Дотоодын хэрэглээний холбооны сүлжээ

Хэвлэх

21.1.Аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо ашиглах зориулалтаар дотоодын хэрэглээний холбооны сүлжээ байгуулан ажиллуулж болно.

21.2.Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 21.1-д заасан сүлжээг ашиг олох зорилгоор бусдад ашиглуулахыг хориглох бөгөөд Зохицуулах хороо дотоодын хэрэглээний холбооны сүлжээнд зохицуулалт хийх журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавина."

7/22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг:

"22.3.Харилцаа холбооны сүлжээ хоорондын харилцан холболт болон сүлжээнд холбогдох зааглах цэгийг Зохицуулах хороо тогтооно."

8/25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт:

"25.2.2.харилцаа холбооны стандарт, техникийн нөхцөл, шаардлага, норматив баримт бичгийг мөрдөх, хуульд заасны дагуу баталгаажуулсан тоног төхөөрөмж ашиглах;"

4 дүгээр зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн "хамгаалахтай" гэснийг "хамгаалах, зах зээлийн үр өгөөжтэй, шударга өрсөлдөөнийг дэмжих, иргэн, хуулийн этгээдийг харилцаа холбоо, мэдээллийн технологийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хүртээмжтэй хангахтай" гэж, 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтын "15.8.7-д заасан үйлчилгээ" гэснийг "15.16.1-15.16.3-т заасан үйл ажиллагаа" гэж, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтын "баримтлах төрийн бодлого хэрэгжүүлэх" гэснийг "төрөөс баримтлах бодлогыг батлах" гэж, 6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийн "эрхэлсэн" гэснийг "хариуцсан" гэж, 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийн "Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, дараахь шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг Зохицуулах хорооны дарга, гишүүнээр томилно:" гэснийг "Харилцаа холбооны салбарт мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, түүнээс 3-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, дараахь шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг Зохицуулах хорооны даргаар, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, дараахь шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг Зохицуулах хорооны гишүүнээр томилно:" гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь заалтын "бүрдүүлэх" гэснийг "бүрдүүлэхтэй холбогдсон журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих" гэж, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн "иргэний хамгаалалт" гэснийг "гамшгаас хамгаалах," гэж, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн "ажлын 10 хоногийн" гэснийг "30 хоногийн" гэж, 6 дугаар зүйлийн 6.1.14 дэх заалтын дугаарыг "6.1.18" гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.14 дэх заалтын дугаарыг "9.1.17" гэж, 25 дугаар зүйлийн 25.2.10 дахь заалтын дугаарыг "25.2.13" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11 дэх хэсгийн "Зохицуулах хорооны жилийн төсвийг Засгийн газар батална." гэсэн 1 дэх өгүүлбэрийг хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн 4 дүгээр зүйл, 6 дугаар зүйлийн 6.1.9, 6.1.11 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР