- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хуулийн төсөл буцаах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2012 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 51
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямба, Н.Энхболд, Я.Батсуурь, Д.Дондог, Ц.Сэдванчиг, Э.Мөнх-Очир нарын 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Технологи дамжуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
