A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 06 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН

ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.6 дахь хэсэг, мөн зүйлийн 14.5.6 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг:

"14.2.Энэ хуулийн 7.1.1-д заасан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд жил бүр улсын төсвөөс хуваарилах хөрөнгийн хэмжээ нь тухайн жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувиас доошгүй байна. Энэ хэсгийг 2030 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө."

2/14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэг:

"14.6.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмыг Засгийн газар батална."

3/14 дүгээр зүйлийн 14.5.6 дахь заалт:

"14.5.6.тоног төхөөрөмж худалдан авахад санхүүгийн түрээсийн дэмжлэг үзүүлэх;"

2 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.3 дахь заалтын "зээлийн баталгаа, батлан даалт гаргах," гэснийг хассугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР