- Нүүр
- Сайдын тушаал
- ХОТ, ХООРОНДЫН НИЙТИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЧИГЛЭЛ ТОГТООХ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2017-190-д/

МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Дугаар 232 Улаанбаатар хот
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЧИГЛЭЛ, ЧИГЛЭЛИЙН ЗУРАГЛАЛ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 2/968 тоот албан бичгээр ирүүлсэн зөвшилцөх саналыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 134 дүгээр тушаалын 1 дэх заалтын 99 гэсний дараа дор дурдсан заалтыг нэмсүгэй.
д/д |
Чиглэлийн дугаар |
Чиглэлийн нэр |
Чиглэлийн урт /км/ |
100 |
XX100 |
Улаанбаатар хот-Говь-Алтай аймгийн Бигэр сум |
954 км |
2.Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 134 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 2.79 гэсний дараа энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтад заасан чиглэлийн зураглалыг шинээр нэмсүгэй.
3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн чиглэл, чиглэлийн зураглал батлах тухай Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 26 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.ЭНХ-АМГАЛАН
Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны
Чиглэлийн нэр: Улаанбаатар хот-Говь-Алтай аймгийн Бигэр сум чиглэл
Текст томруулах
A
A
A

