- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох/

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2016 оны 01 сарын 07-ны өдөр Дугаар 6 Улаанбаатар хот
Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаал (цаашид "Тушаал" гэх)-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсгийн "...тодруулна." гэсний дараа "Энэ журмын 4.1-д заасны дагуу сугалааны тохирлыг сард нэгээс дээш удаа зохион байгуулах бол тохирлыг тухайн сарын хугацаанд хамаарах сугалааны тасалбараас тодруулна." гэж нэмсүгэй.
2. Тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийн "...дамжуулна." гэсний дараа "Энэ журмын 4.1-д заасны дагуу сугалааны тохирлыг сард нэгээс дээш удаа зохион байгуулах бол энэ талаар сугалаа явуулахаас ажлын тав /5/-аас доошгүй хоногийн өмнө олон нийтэд цахим хуудсаар дамжуулан мэдээллэнэ."гэж нэмсүгэй.
3. Тушаалын 3 дугаар зүйлд заасан "Татварын ерөнхий газар (Б.Ариунсан)" гэснийг"Гааль, татварын ерөнхий газар" гэж өөрчилсүгэй.
САЙД Б.БОЛОР
Текст томруулах
A
A
A
