- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Гаалийн хууль тогтоомж зөрчсөн болон зөрчихийг завдсан үйлдлийн талаарх мэдээллийг хүлээн авах, шийдвэрлэх журам /

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2019 оны 08 сарын 23-ны өдөр Дугаар А/169 Улаанбаатар хот
ТУШААЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.9 дэх хэсэг, 2711 дүгээр зүйлийн 2711.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Захиргааны ерөнхий хуультай нийцүүлэх, Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны 28 дугаар тэмдэглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 618 дугаар тушаалын үндэслэх хэсэгт "Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.9, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь" гэж заасныг "Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.9 дэх хэсэг, 2711 дүгээр зүйлийн 2711.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь" болгож өөрчилсүгэй.
2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дэд дарга /Ё.Бат-Эрдэнэ/, Төрийн захиргааны удирдлагын газар /Ц.Гэндэнцэвээн/, Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар /Б.Онон/-т тус тус үүрэг болгосугай.
ДАРГА Б.АСРАЛТ
Текст томруулах
A
A
A
