A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2019 оны 08 сарын 23-ны өдөр Дугаар А/170 Улаанбаатар хот

ТУШААЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэг, 2711 дүгээр зүйлийн 2711.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Захиргааны ерөнхий хуультай нийцүүлэх, Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны 28 дугаар тэмдэглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 536 дугаар тушаалын үндэслэх хэсэгт "Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь" гэж заасныг "Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэг, 2711 дүгээр зүйлийн 2711.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь" болгож өөрчилсүгэй.

2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дэд дарга /Ё.Бат-Эрдэнэ/, Төрийн захиргааны удирдлагын газар /Ц.Гэндэнцэвээн/, Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар /Б.Онон/-т тус тус үүрэг болгосугай.

ДАРГА Б.АСРАЛТ