A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2019 оны 08 сарын 23-ны өдөр Дугаар А/171 Улаанбаатар хот

ТУШААЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 12.1 дэх хэсэг, 2711 дүгээр зүйлийн 2711.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Захиргааны ерөнхий хуультай нийцүүлэх, Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны 28 дугаар тэмдэглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 735 дугаар тушаалын үндэслэх хэсэгт "Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 12.1 дэх хэсэг, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь" гэж заасныг "Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 12.1 дэх хэсэг, 2711 дүгээр зүйлийн 2711.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь" болгож өөрчилсүгэй.

2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Ц.Гэндэнцэвээн/-т үүрэг болгосугай.

ДАРГА Б.АСРАЛТ