A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн чиглэл, чиглэлийн зураглал батлах тухай
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дугаар 270 Улаанбаатар хот

Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн чиглэл,

чиглэлийн зураглал батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг үндэслэнТУШААХ нь:

1. Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Дархан, Увс, Орхон, Говь-Алтай аймгуудын Засаг дарга нараас ирүүлсэн саналын дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 232 дугаар тушаалын 1 дэх заалтын 100 гэсний дараа дор дурдсан заалтыг нэмсүгэй.

д/д

Чиглэлийн дугаар

Чиглэлийн нэр

Чиглэлийн урт /км/

101

ХХ101

Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Дархан-Уул аймгийн Дархан сум

569 км

102

ХХ102

Дархан-Уул аймгийн Дархан сум-Дорноговь аймгийн Замын-Үүд сум

922 км

103

ХХ103

Дорнод аймгийн Хэрлэн сум-Дорноговь аймгийн Замын-Үүд сум

886 км

104

ХХ104

Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Орхон аймгийн Баян-Өндөр сум

410 км

105

ХХ105

Орхон аймгийн Баян-Өндөр сум-Архангай аймгийн Эрдэнбулган сум

381 км

106

ХХ106

Увс аймгийн Улаангом сум-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум

693 км

2. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 232 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 2.80 гэсний дараа энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтад заасан чиглэлийн зураглалыг шинээр нэмсүгэй.

3. Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн чиглэл тус бүрд хувийн хэрэг нээх, аяллын дугаар олгох ажлыг зохион байгуулахыг "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ /Б.Гүрсоронзон/-т даалгасугай.

4. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /М.Энхболд/, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Г.Гантулга/-т тус тус даалгасугай.