- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Бүртгэл хөтлөх журам/

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Дугаар 183 Улаанбаатар хот
Журамд өөрчлөлт оруулах тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэг, Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Сангийн сайдын 2013 оны 264 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Бүртгэл хөтлөх журам" (цаашид "Бүртгэл хөтлөх журам" гэх)-ын Тавдугаар зүйлийн гарчгийн "Тав" гэснийг "Дөрөв" гэж, 5.1, 5.2 дахь хэсгийн дугаарыг "4.1", "4.2" гэж тус тус өөрчилсүгэй.
2.Бүртгэл хөтлөх журмын 1.1-ийн "тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх," гэснийг хассугай.
3.Бүртгэл хөтлөх журмын 4 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай
4.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль, эрх зүйн газар /З.Энхболд/, Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэс /Ц.Батзул/-т тус тус даалгасугай.
САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
