- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /мөнгө угаах ба терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, хяналт, шалгалт/

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ
ТОГТООЛ
2019 оны 8 сарын 14 өдөр Дугаар 212 Улаанбаатар хот
Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 339 дүгээр тогтоолоор баталсан "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам"-д дор дурдсан агуулгатай 4.12, 4.13, 4.14, 6.2.3, 8.7, 8.8 дахь хэсгийг тус тус нэмсүгэй.
1/ "4.12. Мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаа, удирдлага эсхүл мэдээлэх үүрэгтэй этгээд орсон санхүүгийн нэгжийн хэмжээнд материаллаг түвшний өөрчлөлт гарсан тохиолдолд энэ журмын 4.8-д заасан эрсдэлийн үнэлгээг шинэчилнэ."
2/ "4.13. Энэ журмын 3.6, 4.9-т заасан матриц, маягт, асуулга, тайлан, мэдээ, аргачлал, шалгуур үзүүлэлтийг дараах тохиолдолд дурдсан хугацаанд өөрчилнө.
4.13.1. Үндэсний эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан тухай бүр;
4.13.2. Хорооноос хийсэн эрсдэлийн үнэлгээнд хийгдсэн дүгнэлтэд тулгуурлан 2 жил тутам."
3/ "4.14. Мэдээлэх үүрэгтэй этгээд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд газар дээрх хяналт шалгалт хийгдэх бүрт энэ журмын 4.8-т заасан үнэлгээнд холбогдох өөрчлөлт тухай бүр хийнэ."
4/ "6.2.3. Зайны хяналт шалгалтын дүгнэлтэд заасан үндэслэл"
5/ "8.7. Энэ журамд заасан газар дээрх хяналт шалгалт хийх нарийвчилсан аргачлалыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга батална."
6/ "8.8. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой эрсдэл өөрчлөгдсөн тохиолдолд энэ журмын 8.7-д заасан нарийвчилсан аргачлалд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулна."
2. Мөн журмын 4.8 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
1/ "4.8. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаанд бүхэлд нь эсхүл тодорхой үйл ажиллагаанд хэсэгчлэн үнэлж, дүгнэлтийг дараах байдлаар тус тус ангилна."
3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Б.Ариунаа/-нд даалгасугай.
ДАРГА С.ДАВААСҮРЭН
Текст томруулах
A
A
A
