A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 10 сарын 11 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ

ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 246 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 246.2 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"246.2.Байнгын хороо энэ хуулийн 246.1-д заасан гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэхдээ зөвхөн дараах тохиолдолд санал хураалт явуулж болох бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар хэлэлцэж, шийдвэрлэнэ:

246.2.1.нэгдсэн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсөн;

246.2.2.энэ хуулийн 245.4 дэх хэсэгт заасан санал, дүгнэлт;

246.2.3.нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн;

246.2.4.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалтад найруулгын засвар хийсэн."

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 246 дугаар зүйлийн 246.3 дахь хэсгийн "246.1.3, 246.1.4" гэснийг "246.1.4, 246.2" гэж, 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсгийн дугаарыг "246.3" гэж, 246 дугаар зүйлийн 246.3 дахь хэсгийн дугаарыг "246.4" гэж, 246 дугаар зүйлийн 246.1.4 дэх заалтын "245.4-т заасан зөрчлийг арилгах зорилгоор" гэснийг "246.2-т заасан үндэслэлээр" гэж, 247дугаар зүйлийн 247.3 дахь хэсгийн "245.4-т заасан зөрчлийг арилгах санал болон төслийн зүйл, хэсэг, заалтад найруулга хийсэн бол" гэснийг "246.2-т заасан" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 246 дугаар зүйлийн 246.1.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР