A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 10 сарын 11 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 17.4 дэх хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"17.4.Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4.2-т зааснаар ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж үзсэн бол ард нийтийн санал асуулгад оруулах эхийг зөвшөөрөх, эсхүл татгалзахаас өөр асуудлаар ард нийтийн санал асуулга хамтатган явуулахыг хориглоно."

2 дугаар зүйл.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсгийн "хойшлуулшгүй" гэсний дараа ", түүнчлэн хуулиар Улсын Их Хурлаас батлах хугацааг нь тусгайлан заасан" гэж, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн "бүлэг нь" гэсний дараа "энэ хуулийн 11.3.4-т заасан саналын түвшинд харгалзсанаас бусад" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг:

"15.2.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 246.2-т заасан үндэслэлээр гаргасан саналын томъёоллыг уншиж, томъёолол тус бүрээр санал хураана."

2/16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг:

"16.3.Ерөнхийлөгч энэ хуулийн 16.1-д заасны дагуу биечлэн хүргэж танилцуулснаас хойш ажлын гурван өдрийн дотор "... оны ... дугаар сарын ...-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эх мөн болой. Монгол Улсын Ерөнхийлөгч ... " гэсэн гарын үсэг зурж, төрийн тамга дарж баталгаажуулан Үндсэн хуулийн уг эхийн хамт хадгална."

4 дүгээр зүйл.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийн "энэ тухай хууль" гэснийг "уг нэмэлт, өөрчлөлт" гэж, мөн зүйлийн 3.4 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 2 дугаар бүлгийн гарчиг, 11 дүгээр зүйлийн гарчгийн "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг" гэснийг "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг" гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.3.4 дэх заалтын "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл" гэснийг "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл" гэж, 6, 7, 8, 9 дүгээр зүйлийн гарчиг, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль" гэснийг "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл" гэж, 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.8 дахь хэсгийн "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль" гэснийг "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт" гэж, 10 дугаар зүйлийн гарчгийн "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд" гэснийг "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд" гэж, 16 дугаар зүйлийн гарчиг, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийн "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн" гэснийг "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн" гэж, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг" гэснийг "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг" гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн "Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд" гэснийг "Хууль тогтоомжийн тухай хуульд" гэж, 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсгийн "хуулийг бүхэлд нь" гэснийг "төслийг бүхэлд нь" гэж, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийн "уг хууль" гэснийг "уг эх" гэж, 17 дугаар зүйлийн 17.8, 17.9, 17.11 дэх хэсгийн "хуулийг" гэснийг "эхийг", мөн зүйлийн 17.10 дахь хэсгийн "хуульд" гэснийг "эхэд" гэж, 17.4-17.12 дахь хэсгийн дугаарыг "17.5-17.13" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 15.5, 15.6 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР