- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 10 сарын 10 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН
ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 63 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 63.11 дэх хэсэг нэмсүгэй:
"63.11.Мэргэжлийн хариуцлагын хороо нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.9-д заасан мэдээлэх үүргээ биелүүлж байгаад хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулж ажиллана."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
