- Нүүр
- Монгол Улсын хууль
- МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 10 сарын 10 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 18 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 18.6 дахь хэсэг нэмсүгэй:
"18.6.Санхүүгийн мэдээллийн алба нь үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагатай хамтран ажиллаж, мэдээлэл солилцож, гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлнэ."
2 дугаар зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 61дүгээр зүйлийн 61.2 дахь хэсгийн "тухай" гэсний дараа "тагнуулын байгууллага," гэж, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн "4.1.7" гэсний дараа ", 4.1.8" гэж, мөн хэсгийн "4.1.9-д заасан этгээд энэ хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах ажлыг" гэсний дараа "Хуульчдийн холбоо, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох Институт болон" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт:
"3.1.2."терроризмыг санхүүжүүлэх" гэж террорист этгээд, террорист үйлдэл, үйл ажиллагаанд зарцуулагдахыг мэдсээр байж шууд болон шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, өөрчилсөн, шилжүүлсэн, зарцуулсныг;"
2/3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт:
"3.1.11."үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх" гэж Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 3.1.20–д заасныг;"
3/5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг:
"5.5.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг энэ хуулийн 5.14-т заасан журмын дагуу эрсдэлийн үнэлгээнд үндэслэн энэ хуулийн 5.2.1, 5.2.2-т заасан хүрээнд хялбаршуулсан байдлаар хийж болно."
4/61дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг:
"61.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 3.1.17, 3.1.18-д заасан жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд, аливаа бүлэг, нэгдэлд үйлчилгээ үзүүлэхийг хориглоно."
5/18 дугаар зүйлийн 18.1.3 дахь заалт:
"18.1.3.мэдээлэх үүрэгтэй этгээдийн сэжигтэй гүйлгээг илрүүлэх, мэдээлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор сэжигтэй гүйлгээнд хийсэн дүн шинжилгээний талаарх ерөнхий мэдээлэл, сэжигтэй гүйлгээний нийтлэг хэв шинж, арга хэлбэрийн талаар тогтмол мэдээлэх;"
4 дүгээр зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн "энэ хуулийн" гэсний дараах "4.1.8," гэснийг хассугай.
5 дугаар зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.5.1, 5.5.2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
