- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 06 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль" гэснийг "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль" гэж, 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх заалтын "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7.3-т заасан" гэснийг "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан" гэж, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд" гэснийг "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд" гэж, 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалтын "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19.1-д" гэснийг "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46.1-д" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
