- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 06 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.8 дахь хэсгийн "гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" гэснийг "гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх" гэж, мөн зүйлийн 63.13 дахь хэсгийн "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд" гэснийг "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлд" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх