- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 10 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:
1/351дүгээр зүйл:
"351дүгээр зүйл.Хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо
351.1.Монгол Улсын иргэнийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн товлосон хугацаанд хамруулна.
351.2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах журам баталж, хэрэгжилтэд хяналт тавина.
351.3.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.4-т заасан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаагүй энэ хуулийн 351.1-д заасан хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ."
2/43 дугаар зүйлийн 43.2.10 дахь заалт:
"43.2.10.энэ хуулийн 351.1-д заасан хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд товлосон хугацаанд хамрагдах."
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
