A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох/
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дугаар А/492 Улаанбаатар хот

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.15 дах хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 98 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам"-ын 6.4 дэх заалтыг "Эрүүл мэндийн байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байгаа Монгол Улсын Ардын эмч, Хүний гавьяат эмч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, тухайн мэргэжлээрээ 25 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний ажлын газрын тодорхойлолт, ажлын тайланг үндэслэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгана" гэж өөрчилсүгэй.

2.Дээрх журмын зургаадугаар хавсралтаар баталсан "Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний загвар"-т сэргээн засах мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн чиглэлээр нэмж оруулах бичвэрийг хавсралтаар баталсугай.

3.Энэхүү тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт, Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/-д, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөл /Б.Цогтбаатар/-д тус тус даалгасугай.

САЙД Д.САРАНГЭРЭЛ

Эрүүл мэндийн сайдын

2019 оны 11 сарын 05-ны өдрийн

7.Эрүүл мэндийн тухай хуулийн 25.3.7-д заасан хугацаагаар сэргээн засахын мэргэжилтэнд олгох "Сэргээн засах" үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ нь дараах бичлэгтэй байна: