A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2019 оны 11 сарын 14-ны өдөр Дугаар А/250 Улаанбаатар хот

Тушаалын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэг, Гаалийн тухай хуулийн 2711дүгээр зүйлийн 2711.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Гаалийн хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны A/82 дугаар тушаалаар батлагдсан "Заавар батлах тухай" тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар"-ын 8 дугаар хавсралтын 2 дахь хэсэгт татварын чөлөөлөлтийн хүчингүй болгох кодуудыг 1 дүгээр, нэмж оруулах кодуудыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Гаалийн ерөнхий газрын даргын "Заавар батлах тухай" 2016 оны A/82 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар"-ын Хоёрт заасан "Гаалийн баталгаат бүсүүдээс 401, 402, 403.." гэсний ард 507 горимын код нэмж оруулсугай.

3. Гаалийн ерөнхий газрын даргын "Заавар батлах тухай" 2016 оны A/82 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар"-ын 12 дугаар хавсралтын 9 дэх хэсэгт заасан "1 жил хүртэл түр хугацаагаар нэвтрүүлж байгаа бараа" гэснийг "Түр хугацаагаар нэвтрүүлж байгаа газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах талаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тос хайх, олборлох, ашиглахад зориулагдсан бараа болон иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг онгоцны хувьд 3 жил 6 сар хүртэл, бусад барааны хувьд 1 жил хүртэл" гэж өөрчлөн найруулсугай.

4. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татварын орлогын газар /Я.Эрдэнэчимэг/, Гаалийн бүрдүүлэлтийн газар /З.Цэрэндулам/, Статистикийн хэлтэс /Б.Цэрэн/ -т тус тус үүрэг болгосугай.

5. Татварын чөлөөлөлтийн өөрчлөлт орсон кодуудыг КАЙС-ийн ангилалтын санд оруулахыг Мэдээллийн технологийн төв /Б.Ганзориг/-д даалгасугай.

ДАРГА Б.АСРАЛТ

Горимын код

Хэлцэл

Татвараас чөлөөлөгдсөн бараа

Чөлөөлөлтийн код

Чөлөөлөгдөх татварын төрөл

401

350

Монгол улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Монгол-Оросын

Монголросцветмет ХХК-ийн үйл ажиллагааны тухай”

хэлэлцээрийн хүрээнд импортоор оруулах бараа

612

Гааль

403

110

Үйлдвэрлэснээс хойш 1 хүртэл жилийн насжилттай, шинэ троллейбус, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан, 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн насжилттай шинэ автобус

619

НӨАТ

Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт /АСЕМ

11/-ын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортоор

оруулж байгаа суудлын автомашин, микроавтобус, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл

637

Гааль, НӨАТ, OАТ

403

110

Импортроор оруулж байгаа/4410.12/ тууш чиглэлийн нимгэн давхаргатай /OSB/, стандартын дагуу хийгдсэн, усрахад бэлэн модон барилгын угсармал хийц

626

Гааль, НӨАТ