- Нүүр
- Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ / Дүгнэлт /

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ / Дүгнэлт /
1997 оны 02 дугаар сарын 05-ны өдөр
Дугаар 01
Улаанбаатар хот
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Л.Баасан, Н.Жанцан, С.Жанцан /илтгэгч/, Д.Чилхаажав нарын бүрэлдэхүүнтэй хийв. |
Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулав. Цэцийн хуралдаанд гомдол гаргагч иргэн Ц.Цэрэнжээ, УИХ-ын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цог, Б.Энэбиш нар оролцлоо. |
Нийслэлийн иргэн Ц.Цэрэнжээ: "Монгол телевизээр 1996 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, "Ардын эрх" сонины 1996 оны 12 дугаар сарын 14-ний дугаарт УИХ-ын дарга Р.Гончигдоржийн хийсэн мэдэгдлээс үзэхэд тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг ноцтой зөрчсөн ажиллагаа явуулж байна. Р.Гончигдорж "Ард, Даатгал банкуудыг татан буулгаж, түүний оронд Төрийн өмчийн хадгаламжийн банк, Сэргээн босголтын банк, Өр барагдуулах алба шинээр байгуулагдаж байна… эдгээр банкинд хөрөнгө байршуулсан харилцагч байгууллагууд… алдагдал хүлээх болно" гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Төр нь нийгмийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална", 3 дахь хэсэгт "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно" гэжээ. Ард, Монгол даатгал банкууд нь 100 хувь төрийн өмчийн банк биш бөгөөд тухайлбал Ардын банкны дүрмийн сангийн 62,0 хувь нь төрийн бус өмчийнх, олон мянган харилцагч нар, хадгаламж эзэмшигчтэй билээ. УИХ-ын дарга банк татан буулгах ажиллагаанд оролцож, түүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нотолж байгаа нь Үндсэн хуулийн дээр дурьдсан заалтуудыг зөрчиж, банкны хувь нийлүүлэгчид, хөрөнгөө байршуулсан иргэд, хуулийн этгээдүүдийн өмчлөх эрхийг зөрчсөн ажиллагаа явуулан зориудаар алдагдалд оруулж байна. |
Дээрхи банкуудын харилцагч нарт хандаж Засгийн газрын байгуулсан банктай харилцахыг тулгаж, цагдаагийн болон Монгол банкны ажилтнууд эдгээр банкны ажилтнуудын өрөөнд нь хууль ёсны шийдвэргүйгээр орж өрөө, албан өрөө, ширээ, шүүгээг битүүмжилж, утсаар ярих, гадагш гарах, гэртээ харихыг нь хориглосон, ажлаас гарах шаардлага тавих зэрэг ажиллагаа явуулсан байна. |
Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт "халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно" гэсэн заалтыг дээрхи ажиллагаа нь зөрчиж байгаа юм. |
УИХ-ын дарга Р.Гончигдорж Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "…хууль дээдлэх" заалтыг мөн зөрчиж, одоо хүчин төгөлдөр байгаа хэд хэдэн хуулиудыг зөрчлөө. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын даргын үндсэн хууль зөрчиж байгаа ажиллагааг хянан үзэж, хуулийн дагуу зохих шийдвэр гаргахыг хүсье" гэсэн өргөдлийг 1996 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлжээ. |
Иргэн Ц.Цэрэнжээгийн өргөдөлтэй маргааныг Цэцийн гишүүн Н.Жанцан хянаад "Улсын Их Хурлын дарга Р.Гончигдоржийн радио, телевизээр 1996 оны 12 дугаар сарын 13-нд хийсэн мэдэгдэл нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх асуудал биш тул маргаан хянан шалгах ажиллагаа үүсгэхээс татгалзсан 22 дугаар тогтоолыг 1996 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан байна. Иргэн Ц.Цэрэнжээ Цэцийн гишүүн Н.Жанцангийн 22 дугаар тогтоолыг эс зөвшөөрч, Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совдын нэр дээр өргөдөл ирүүлсэн байна. Ц.Цэрэнжээ өргөдөлдөө: "Миний бие УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар өмгөөлөгчийн хувьд бус харин Монгол Улсын иргэний хувьд гомдол гаргасан юм. УИХ-ын даргын радио, телевизээр хэлсэн үгийн дагуу явуулсан ажиллагаатай нь холбогдуулан, түүнчлэн түүний хуулиар өгөгдсөн эрх хэмжээтэй холбогдуулж гаргасан 1996 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 104 тоот захирамжийн зорилго, хүрээ зэргийг хамруулж гомдол гаргасан юм. Цэцийн гишүүний 22 дугаар тогтоолд "Цэцийн харьяалан шийдвэрлэх асуудал биш" гэсэн хариулт өгсөн бөгөөд түүнийхээ үндэслэлийг дурьдалгүй орхисон байна. УИХ-ын дарга нь банкуудыг хуулиас гадуур татан буулгах ажиллагааг удирдсан байна. Ард болон Даатгал банкуудыг булаан авах ажиллагаа 1996 оны 12 дугаар сарын 13-ны 15 цагийн орчимд цагдаа, татвар, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албланы болон Монгол банкны ажилтнуудын хамтын "довтолгоо", хүч хэрэглэсэн байдлаар хэрэгжиж эхэлсэн юм. Дээрхи хоёр банкны ажилтнуудыг үүргээ хэвийн байдлаар гүйцэтгэж байхад гэнэт дайран орж, өрөөнөөс нь хөөн гаргаж, үүд хаалгыг лацдан, түлхүүрүүдийг нь булаан авч "бид нартай ажиллах нь түр гэрээнд гарын үсэг зур, зурахгүй нь яв" гэх зэргээр загнаж, хууль бус баримтад хүчээр гарын үсэг зуруулжээ. Түүнчлэн банкны ажилтнуудыг гадагш гарах, утсаар ярих, хоолонд орох зэргийг хязгаарлаж, ширээ, шүүгээг нэгжин лацдаж, зарим газар бие засах, хоолонд ороход нь ч цагдаагийн болон Монгол банкны ажилтнууд харгалзан явж байжээ. Зарим хүмүүсийг ажлаас нь хөөн явуулжээ. Энэ ажиллагаа явагдаж байхад УИХ-ын эрхэм дарга телевизээр үг хэлж, төрийн өмчийн хоёр банк байгуулсан, Ард, Даатгал банкуудыг татан буулгасан, тэдгээр банкинд хөрөнгөө байршуулсан харилцагч байгууллагууд алдагдал хүлээх, 1996 оны 12 дугаар сарын 16-наас Төрийн өмчийн банкууд хэвийн ажиллах тухай мэдэгдэж, дээр дурьдсан хүний эрх, хууль зөрчсөн бузар ажиллагааг зөвтгөж хаацайлсан үг хэлсэн билээ. |
УИХ-ын дарга Р.Гончигдоржийн гаргасан захирамж, хэлсэн үгийн цаана чухамхүү Ард болон Даатгал банкуудын эд хөрөнгө, харилцагч, хадгаламж эзэмшигчид, хувь нийлүүлэгчдийн эд хөрөнгө, эрхийг Үндсэн хууль, бусад хуулийг зөрчин төрийн өмчийн Сэргээн босголт, Хадгаламжийн болон бусад банкны мэдэлд булаан авах ажиллагаа байсан юм. |
УИХ-ын даргын ажиллагаа нь ямар нэг хуулийн дагуу явагдаагүй бөгөөд харин Үндсэн хууль болон бусад олон хууль зөрчсөн юм. Төрийн эрх барих байгууллагын толгойд байгаа албан тушаалтны Үндсэн хууль зөрчсөн дээрхи ажиллагааг Үндсэн хуулийн цэц зөвтгөн хаацайлах аваас хүний эрх, эрх чөлөө төрийн тэргүүнд гарсан улс төрийн хүчин, хувь хүний хүсэл зорилго, дураар авирлалтын золиос болж, хүн байнга хохирох нь мэдээж билээ. |
Иймд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцангийн 1996 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар тогтоолыг хянан, иргэн миний гомдлыг дахин авч үзэж, хуульд нийцсэн шийдвэр гаргаж өгөхийг хүсье" гэжээ. |
Иргэн Ц.Цэрэнжээгийн энэ гомдлыг 1997 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцээд УИХ-ын дарга Р.Гончигдоржийн үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн тухай иргэн Ц.Цэрэнжээгийн гомдол нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх асуудал мөн гэж үзээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний 1996 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүй болгож, уг гомдлоор маргаан хянан шалгах ажиллагаа үүсгэсэн Үндсэн хуулийн Цэцийн 03 тоот магадлал гаргажээ. |
Монгол Улсын Их Хурлын дарга Р.Гончигдорж УИХ-ын хуулийн 26 дугаар зүйл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 1996 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 14 тоот зөвлөмж, Ерөнхий сайдтай зөвшилцсөнийг үндэслэн Банкны системийн бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөх эрх бүхий зөвлөлийг 1996 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаараа байгуулсан байна. |
УИХ-ын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цог, Б.Энэбиш нар тайлбартаа "Улсын Их хурлын даргын захирамж нь хуулийн дагуу түүнд олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд нийцсэн, түүний хэлсэн үг нь үйл явдлыг үнэлж дүгнэсэн, хуулийн заалтын ач холбогдлыг тайлбарлаж ойлгуулахад чиглэгдсэн бөгөөд хууль зөрчөөгүй байна. Төр хууль гаргаж өмчлөгчийн эрх ашгийг баталгаажуулж, зохицуулах боловч, улс орны үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тавигдсан тийм үед бусад иргэдийн эрх ашгийг мөн хуулиараа хамгаалах учиртай. Харин ч бидний энд маргаж, хэлэлцэж буй дээрх зөвлөл, мэдэгдэл, иргэдийн эрх ашиг хамгаалах үүднээс хийгджээ. Банкны эрх хүлээн авах үед болсон үйл явцад оролцсон, түүнийг зааж зааварласан гэх нотолгоо УИХ-ын даргын захирамжийн хүрээ, агуулга, үг, үсэг, түүний мэдэгдлийн санаанаас огт харагдахгүй байгаагийн гадна нэг талаас зөвлөл байгуулсан, мэдэгдэл хийсэн субъект, нөгөө талаас нэр бүхий банкуудыг татан буулгахад иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэх субъект өөр өөр байгаа бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаанд шалтгаант холбоо үгүй байна. Ард, Даатгал банкуудыг татан буулгахтай холбогдуулж, УИХ-ын дарга Р.Гончигдоржийн хийсэн мэдэгдэл нь Банкны бүтцийн өөрчлөлтийн хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний учир холбогдлыг үнэлж, дүгнэх, мөн хүмүүсийн сонирхож байсан хуулийн заалтын дагуу хийгдэх зарим алхмыг тайлбарласан байна. УИХ-ын тухай хуулийн 26 дугаар зүйлд УИХ-ын дарга эрх хэмжээнийхээ асуудлаар захирамж гаргах эрхтэй. УИХ-ын дарга нь УИХ-ын бүрэн эрхийг хэрэгжүүлэх ажлыг бүхэлд нь уялдуулан зохицуулах чиг үүрэгтэйг заасан байна. |
Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасан "төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох…" онцгой бүрэн эрхийг хадгалсан УИХ-ын бүрэн эрхээс урган гарч байгаа юм. Энэ бүхнээс дүгнэж үзвэл, Ард, Даатгал банкуудыг татан буулгаж, банкны эрх хүлээн авагчийг томилсонтой холбогдуулж, УИХ-ын дарга Р.Гончигдоржийг Үндсэн хуулийн дээр дурьдагдсан заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна" гэжээ. |
Цэцийн хуралдаанд оролцсон нэхэмжлэгч иргэн Ц.Цэрэнжээ "УИХ-ын дарга банк татан буулгах ажиллагаанд хутгалдан оролцохын хамт энэ асуудлаар захирамж гаргаж, телевизээр мэдэгдэл хийсэн нь өргөдөлд дурьдсанаар Үндсэн хуулийн заалтуудыг зөрчсөн нь эргэлзээгүй. Банк татан буулгах ажиллагаа эртнээс бэлтгэлтэй хийгдсэн нь харагдаж байгаа юм. Иймд Р.Гончигдоржийн үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн" гэжээ. |
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цог Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож, "УИХ-ын дарга Р.Гончигдорж зөвлөл байгуулах захирамж гаргасан, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийсэн нь байнкуудыг татан буулгах, шинээр банк байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлсэнтэй ямар ч шалтгаант холбоогүй учир Үндсэн хууль зөрчөөгүй" гэжээ. |
ХЯНАВАЛ: |
1. Улсын аюулгүй байдлын зөвлөл Банкны системд өөрчлөлт хийхийг зөвлөсөн шийдвэр гаргасны дараа, хуульд зааснаар УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг банкны байгууллагын бүтцийн өөрчлөлттэй холбогдуулж УИХ-ын дарга Р.Гончигдорж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийснийг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчжээ гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. |
2. Зохицуулах зөвлөл байгуулах тухай УИХ-ын даргын 1996 оны 12 дугаар сарын 11-ний 104 тоот захирамжийг Ард, Даатгал банкыг татан буулгах үйл ажиллагаатай холбогдуулж гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. |
Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: |
1. УИХ-ын дарга Р.Гончигдоржийн гаргасан захирамж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр банкны өөрчлөлттэй холбогдуулж хийсэн мэдээлэл нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 13 дахь хэсгийг зөрчөөгүй байна. |
2. Энэ дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоног багтаан хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг УИХ-д уламжилсугай. |
ДАРГА Г.СОВД |
ГИШҮҮД Л.БААСАН |
Н.ЖАНЦАН |
С.ЖАНЦАН |
Д.ЧИЛХААЖАВ |
Текст томруулах
A
A
A

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ / Дүгнэлт /
1997 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Дугаар 01 Улаанбаатар хот
![]() |

Сонсох:
Таны санал хүсэлт