A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 11 сарын 13 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ 

1 дүгээр зүйл.2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн "192дугаар зүйлийн" гэсний өмнө "3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг," гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын "2/нийгмийн даатгалд сайн дураараа даатгуулсан эх энэ хуулийн 191дүгээр зүйлд заасан тэтгэмж авах эрх үүссэн бол тэтгэмжийн даатгалын сангаас;" гэснийг "2/нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан, энэ хуулийн 191дүгээр зүйлд заасан тэтгэмж авах эрх үүссэн эхийн төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас, 50 хувийг эх өөрөө" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн "4 дэх хэсгийн "хоёр сараар" гэснийг "зургаан сараар" гэж," гэснийг хассугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР