- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 11 сарын 13 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 23.8.14 дэх заалт нэмсүгэй:
"23.8.14.газрын төлбөрийн 40 хувь."
2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалтын "төлбөр" гэснийг "төлбөрийн 60 хувь" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
