- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАЗРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 11 сарын 13 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 33.7 дахь хэсэг нэмсүгэй:
"33.7.Эрх бүхий этгээд газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын 15 өдрийн дотор энэ тухай мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд оруулна."
2 дугаар зүйл.Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн "зохих хууль тогтоомж, гэрээний" гэснийг "Газрын төлбөрийн тухай хуулийн" гэж, 23 дугаар зүйлийн 23.3.8, 23.4.5 дахь заалтын "ногдуулж хураах." гэснийг "тодорхойлж ногдуулах;" гэж, 34 дүгээр зүйлийн 34.6.6 дахь заалтын "төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа" гэснийг "төлбөр төлөхтэй холбоотой үүрэг" гэж, 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь заалтын "тогтоосон" гэснийг "хуульд заасан" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
