- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-4-4-ний 103-р тогтоол/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр
Дугаар 131
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Концессын тухай хуулийн 11.4 дэхь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Уралдаант шалгаруулалтын нарийвчилсан журам, жишиг баримт бичиг, санал үнэлэх журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 103 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн "Төрийн өмчийн хороо", мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Концесс олгох уралдаант шалгаруулалтын журам"-ын 1.2 дахь хэсгийн "Төрийн өмчийн хороо" гэснийг "Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэж тус тус өөрчилсүгэй.
2. Уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Концесс олгох уралдаант шалгаруулалтын журам"-д "5.11 "Концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих төсөлд урьдчилсан шалгаруулалтын баримт бичиг шаардагдахгүй байж болох бөгөөд энэ тохиолдолд урьдчилсан шалгаруулалтад тавигдах шаардлагыг зар мэдээнд тусгана.", 2 дугаар хавсралтаар баталсан "Концесс олгох уралдаант шалгаруулалтын санал үнэлэх журам"-ын 5 дугаар зүйлд энэ тогтоолын хавсралтад заасан 5.9-5.15 дахь хэсэг, 7-9 дүгээр маягтыг тус тус нэмсүгэй.
3. Энэ тогтоолоор батлагдсан журмыг мөрдөж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
