- Нүүр
- Монгол Улсын хууль
- АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 11 сарын 13 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"15.1.8.Спортыг дэмжих санд спортын холбоо, клубийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор өгсөн 10 сая хүртэлх төгрөгийн хандив"
2 дугаар зүйл.Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
