- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 10 сарын 18 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/112 дугаар зүйлийн 112.1.4 дэх заалт:
"112.1.4.Өмгөөллийн тухай хуулийн 7.7, 37.1-д заасан маргаан;"
2/113 дугаар зүйлийн 113.6 дахь хэсэг:
"113.6.Шүүх энэ хуулийн 112.1.4-т заасан маргааныг хянан шийдвэрлэж, дараах байдлаар магадлал гаргана:
113.6.1.шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих;
113.6.2.шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах;
113.6.3.шийдвэрийг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтанд буцаах."
2 дугаар зүйл.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 95 дугаар зүйлийн гарчгийн "төлөөлөгч, өмгөөлөгчид" гэснийг "төлөөлөгчид" гэж, 112 дугаар зүйлийн 112.1.4 дэх заалтын дугаарыг "112.1.5" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Өмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
