- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 10 сарын 18 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 4.1 дэх заалтын "асуулт тавих" гэсний дараа ", тэмдэглэлд тусгуулах" гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.8 дахь заалтын "хэсэгт заасан зөрчил" гэснийг "хэсэг, 15.29 дүгээр зүйлд заасан зөрчил" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Өмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
