A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 10 сарын 18 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг:

"22.2.Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь иргэний хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж буюу өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд мөн."

2/34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэг:

"34.4.Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах үүрэг хүлээнэ:

34.4.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль болон хуульч, өмгөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих;

34.4.2.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан бүрэн, тууштай хамгаалах;

34.4.3.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа үйлдэл хийхгүй байх;

34.4.4.өмгөөллийн явцад олж мэдсэн төрийн болон албаны, байгууллагын, хувь хүний болон үйлчлүүлэгчийн нууцыг задруулахгүй байх;

34.4.5.хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд оролцох;

34.4.6.хуульд заасан бусад үүрэг."

2 дугаар зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"34.3.Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ:

34.3.1.нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх;

34.3.2.гэрчээр асуулгах, шинжээч томилуулах хүсэлт гаргах;

34.3.3.хууль зүйн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай баримт бичгийг иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагаас гаргуулан авахаар шүүхэд хүсэлт гаргах, нотлох баримтыг бэхжүүлэх зорилгоор дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн хэрэгсэл ашиглах;

34.3.4.тусгай мэдлэг шаардагдах асуудлаар мэргэжлийн байгууллага, хүн, хуулийн этгээдээс зөвлөгөө, лавлагаа авах;

34.3.5.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол гаргах;

34.3.6.үйлчлүүлэгчийнхээ илэрхийлж байгаа байр суурьт тайлбар хийх;

34.3.7.үйлчлүүлэгчийн шаардлага, татгалзал, түүнийг нотлох баримт, үндэслэлийг гаргах;

34.3.8.эсрэг талын болон бусад оролцогчийн гаргасан нотлох баримт, шаардлага, татгалзал, тайлбартай танилцах, тэдгээрт тайлбар өгөх;

34.3.9.хэргийн нотлох баримттай танилцах, шаардлагатай материалыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилан авах;

34.3.10.шүүх хуралдааныг хойшлуулах болон бусад асуудлаар хүсэлт гаргах;

34.3.11.өмгөөлөлд бэлтгэх боломжит хугацаа, нөхцөлөөр хангагдах;

34.3.12.шүүх хуралдаанд оролцох;

34.3.13.шүүгч, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг татгалзан гаргах;

34.3.14.хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, гэрч, шинжээчид асуулт тавих;

34.3.15.нотлох баримтыг шинжлэн судлуулах;

34.3.16.шүүх хуралдааны болон хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааны тэмдэглэлтэй танилцах;

34.3.17.шүүхийн шийдвэрийг давж заалдах, шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргах;

34.3.18.иргэний хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр /шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамж/-ийг албадан биелүүлүүлэх тухай хүсэлт гаргах;

34.3.19.хуульд заасан бусад эрх."

3 дугаар зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсгийн дугаарыг "34.5" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн "тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч," гэснийг хассугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг Өмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР