A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 10 сарын 18 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 2 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"2.Хуульд өөрөөр заагаагүй бол шүүгч, прокурор, мөрдөгч нь өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчтэйгээ байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шаардахыг хориглоно."

2 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтын "сэжигтэн" гэсний өмнө "гэрч," гэж, "уулзах" гэсний өмнө "даруй" гэж, 2.3 дахь заалтын "танилцах," гэсний дараа "өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах," гэж, 2.7 дахь заалтын "тодорхойлолт" гэсний өмнө "лавлагаа," гэж, 10.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Шүүхийн" гэсний дараа "хэлэлцүүлэг, шүүхийн" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "болсон тухай" гэснийг "болсноо үйлчлүүлэгчийн бичгээр үйлдсэн хүсэлтээр баталгаажуулж," гэж өөрчлөх.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Өмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР