- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНХАЙРХАН СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ,ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

ЗАВХАН АЙМГИЙН БАЯНХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дугаар 20 Алтанбулаг
ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН
БАТЛАХ ТУХАЙ ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 4237 дугаарт бүртгэгдсэн Баянхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн "Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг, төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн батлах тухай" 17 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтанд өөрчлөлт оруулан хавсралтаар баталсугай.
2.Тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулсантай холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрээг шинэчлэх газрын төлбөрийг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг Засаг дарга / С. Алтанцэцэг / -д үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.
ДАРГА Я.БАЯРСАЙХАН
Баянхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын-ын
Үндсэн ангилал |
Ангиллын түвшин 1 |
Ангиллын түвшин 2 /ашиглалтын зориулалт |
Код /Lcode3/ |
Суурь үнэ /төгрөг/ |
Хувь |
Газрын төлбөрийн хэмжээ |
|
1 га газрын төлбөр /төг/ |
1 м.кв газрын төлбөр /төг/ |
||||||
Хөдөө аж ахуйн газар |
ХАА-н барилга байгууламжийн газар |
өвөлжөө, хаваржаа |
1601 |
12,000,000 |
0.1 |
6000 |
6 |
Текст томруулах
A
A
A

