A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 12 сарын 20 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын "Эрүүгийн хуулийн" гэсний дараа "14.5 /Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх/, 14.6 /Сонгууль, ард нийтийн санал асуулгад илүү санал өгөх/, 14.7 /Сонгууль, ард нийтийн санал асуулгад хууль бусаар нөлөөлөх, санал хураалтын дүнг буруу гаргах/, 14.8 /Cонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах/, 14.9 /Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах/," гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР