- Нүүр
- Монгол Улсын хууль
- СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 12 сарын 20 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн "Сонгуулийн тухай," гэсний дараа "Улсын Их Хурлын сонгуулийн тухай," гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн гарчгийн "сонгуулийн тойрог /нутаг дэвсгэр/-ийн болон салбар, хэсгийн хорооны" гэснийг "сонгуулийн хороодын" гэж, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн "Сонгуулийн тойрог /нутаг дэвсгэр/-ийн хороо", мөн зүйлийн 10.2 дахь хэсгийн "Сонгуулийн салбар хороо", мөн зүйлийн 10.4 дэх хэсгийн "Сонгуулийн тойрог /нутаг дэвсгэр/-ийн болон салбар, хэсгийн хороод" гэснийг "Сонгуулийн хороод" гэж, 11 дүгээр зүйлийн 11.2.2 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3.2 дахь заалтын "сонгуулийн тойрог /нутаг дэвсгэр/-ийн хорооны" гэснийг "Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодын" гэж, 13 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 13.1 дэх хэсгийн "Сонгуулийн тойрог /нутаг дэвсгэр/-ийн" гэснийг "Аймаг, нийслэлийн сонгуулийн" гэж, 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийн "сонгуулийн тойрог /нутаг дэвсгэр/-ийн болон салбар хороонд" гэснийг "аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хорооны" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
