- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- 2017-11-07

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр
Дугаар 55
Улаанбаатар хот
Журамд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучиндөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 171 дүгээр зарлигаар батлагдсан Чингис хаан одонд нэр дэвшүүлэх, шагнах журмын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн "өдрөөс 10 хоногийн өмнө" гэснийг "өдрөөс өмнө 10 хоногийн дотор" гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА
Текст томруулах
A
A
A
