A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 12 сарын 20 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"3.Энэ хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 23, 56 дахь хэсэг, мөн зүйлийн 41, 43.1, 43.2, 43.3 дахь заалт хамаарахгүй."

2 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.5 дахь заалтын "15.22 дугаар зүйлийн 2.2 дахь" гэсний дараа "заалт, 17.1 дүгээр зүйлийн 79, 80 дахь хэсэгт" гэж, мөн зүйлийн 6.8 дахь заалтын "15.24 дүгээр зүйлийн 3 дахь" гэсний дараа "хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 18, 19, 20, 21, 22, 23, 31, 32, 41, 43, 65, 66, 67, 68, 69, 70, 71, 72, 73, 74, 75, 76, 77, 78, 81 дэ" гэж, мөн зүйлийн 6.16 дахь заалтын "15.2 дугаар зүйлийн 1 дэх" гэсний дараа "хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 24, 25, 26, 27, 28, 29, 30, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 42, 44, 45, 46, 47, 82 дахь" гэж, мөн зүйлийн 6.20 дахь хэсгийн "15.24 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх" гэсний дараа "хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 14, 15, 16, 17 дахь" гэж, мөн зүйлийн 6.22 дахь заалтын "15.2 дугаар зүйлийн 1 дэх" гэсний дараа "хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 59, 60, 61, 62, 63, 64 дэх хэсэг" гэж, 7 дахь хэсгийн "15.12 дугаар" гэсний дараа "17.1 дүгээр" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12 дахь заалтын "16.4 дүгээр зүйлд" гэснийг "16.4 дүгээр зүйл, 17.1 дүгээр зүйлийн 48, 49, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58 дахь хэсэгт" гэж, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "заалтад" гэснийг "заалт, 17.1 дүгээр зүйлд" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.1.8.9.Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу шүүгч харьяалан шийдвэрлэх Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйл, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг 8.6, 8.7, 10.5 дугаар зүйл, 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 15.3, 15.4, 15.5, 15.7, 15.12 дугаар зүйлд заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийг цагдаагийн байгууллага, 17.1 дүгээр зүйлд заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийг цагдаа, тагнуул, шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтан, улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч, татварын улсын байцаагч гүйцэтгэнэ.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР