A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 12 сарын 20 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.16 дахь заалтын "Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн жилийн өмнөх нэг жилийн" гэснийг "тухайн сонгуулийн жилийн өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх" гэж, мөн зүйлийн 15.1.17 дахь заалтын "намуудын сонгуулийн эвслийн" гэснийг "эвсэл болон бие даан нэр дэвшигчийн" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 49 дугаарт нийтлэгдсэн Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн "15.1.7" гэснийг "15.1.17" гэж залруулан уншина уу.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР