A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗТХС-ын 2020 оны А/222 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 12 сарын 17-ны өдөр Дугаар 376 Улаанбаатар хот

Журамд нэмэлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах осол зөрчил гэмтлээс урьдчилан сэргийлэх, хойшлуулшгүй нэн даруй хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 192 дугаар тушаалаар батлагдсан "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-ын "2.7.7" дахь заалтын дараа "2.7.8. Автотээврийн хэрэгсэл экспортлогч улсын экспортлохоос өмнөх үеийн техникийн хяналтын үзлэгийн дүгнэлт" гэж, "4.3.12" дахь заалтын дараа "4.3.13. Авто тээврийн хэрэгсэл экспортлогч улсын экспортлохоос өмнөх үеийн техникийн хяналтын үзлэгийн дүгнэлт." гэж мөн журмын "3.9" дахь заалтын дараа "3.10. тухайн автотээврийн хэрэгслийн түүх агуулсан мэдээллийн сан бий болгож холбогдох улстай хамтран ажиллах ажлыг зохион байгуулах" гэж тус тус нэмсүгэй.

Хоёр. Журамд оруулсан нэмэлт заалтыг иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад сурталчилан таниулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ /Б.Гүрсоронзон/-т даалгасугай.

Гурав. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Г.Гантулга/-т үүрэг болгосугай.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН