- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ИХХЭТ СУМЫН СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ /БҮС/, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОГОВЬ АЙМАГ
ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Дугаар 12/08 Дорноговь аймаг, Иххэт сум
СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ /БҮС/, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь заалт, 7 дугаар зүйлийн 4, 5 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1. Иххэт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Сумын газрын үнэлгээний зэрэглэл /бүс/, газрын төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2018 оны 09/08 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын 5, 7, 8 дахь хэсэгт заасан ангилалын газрын төлбөрийн хувь, хэмжээг хавсралтад зааснаар тус тус өөрчлөн найруулсугай.
2. Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдөхийг сумын Засаг дарга /Г.Намуунзул/-д даалгасугай.
ДАРГА Х.НЭМЭХ
Иххэт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны
12 дугаар сарын 14-ний өдрийн 12/08 дугаар тогтоолын хавсралт
№ |
Ангилал |
Газар ашиглалтын зориулалт |
1 га газрын суурь үнэлгээ /төг/ |
1м.кв газрын төлбөрийн хэмжээ |
Газрын суурь үнэлгээнээс Газрын төлбөрийн тухай хуульд заасан үзүүлэлтэд нийцүүлэн авсан хуулийн заалт |
|
1-р бүс |
||||||
Итгэлцүүр /хувь/ |
Төлбөрийн хэмжээ /төг/ |
|||||
5 |
Уурхайн газар /Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.18-д заасан газар/ |
Ашиглалт, олборлолт явуулж буй талбай |
40 000 000 |
0,2 |
16,0 |
Газрын төлбөрийн тухай хуулийн 7.4-д заасны дагуу ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хот болох Хэнтий аймгийн Өндөрхаан сумын 6-р бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцсон. |
Уул уурхайн үйлдвэрлэлийн барилга, байгууламж |
16 000 000 |
0,1 |
1,6 |
Газрын төлбөрийн тухай хуулийн 7.4, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 2018 оны А/187 дугаар тушаалын 3.5.3 дахь хэсгийг үндэслэн тооцсон. |
||
Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгосон нийт талбай |
16 000 000 |
0,1 |
1,6 |
Газрын төлбөрийн тухай хуулийн 7.4, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 2018 оны А/187 дугаар тушаалын 3.5.1 дэх хэсгийг үндэслэн тооцсон. |
||
7 |
Ойн сан бүхий газар |
Ойн сан бүхий газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар |
40 000 000 |
0,1 |
8,0 |
Газрын төлбөрийн тухай хуулийн 7.5-д заасны дагуу ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хот болох Хэнтий аймгийн Өндөрхаан сумын 6-р бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцсон. |
8 |
Усан сан бүхий газар |
Усан сан бүхий газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар |
40 000 000 |
0,1 |
8,0 |
Газрын төлбөрийн тухай хуулийн 7.5-д заасны дагуу ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хот болох Хэнтий аймгийн Өндөрхаан сумын 6-р бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцсон. |
Текст томруулах
A
A
A

