A

A

A

Бүлэг: 1979

/Энэ тогтоолыг Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

Дугаар 34

Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай

Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэл"-ийг хавсралтаар баталсугай.

2."Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэл"-д заасан арга хэмжээг Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/, Монголбанк /Н.Золжаргал/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус үүрэг болгосугай.

3."Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэл"-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан ажиллах, холбогдох хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай.

4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Б.Гарамгайбаатар/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД