A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ

ӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дугаар 8/08 Дорноговь аймаг, Өргөн сум

СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 25 дугаар зүйлийн 25.4 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. "Сумын Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоох тухай" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 07/08 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын 5, 6, 7 дугаар хэсэгт заасан ангиллын газрын төлбөрийн хувь, хэмжээг хавсралтад зааснаар тус тус өөрчилсүгэй.

2. Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа өдрөөс эхлэн дагаж мөрдөн, олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Сүхбаатар/-т даалгасугай.

3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2018 оны 07/08 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын 5,6,7 дугаар хэсэгт заасан ангиллын газрын төлбөрийн хувь хэмжээг хүчингүй болсонд тооцугай.

ДАРГА М.Одгэрэл

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар

сарын 17-ны өдрийн 8/08 дугаар тогтоолын хавсралт

Сумдын нэр

Хамрагдах аймгийн зэрэглэлтэй хот

Уурхайн газар /Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.18-д заасан газар/

Ойн сан бүхий газар

Усан сан бүхий газар

Аймаг

Сум

Ашиглалт, олборлолт явуулж буй талбай

Уул уурхайн үйлдвэрлэлийн барилга, байгууламж

Нийт талбай /Нөөц газар/

1 га газрын суурь үнэлгээ /сая.төг/

Итгэлцүүр

1 га газрын төлбөрийн доод дээд хязгаар /төг/

1 га газрын суурь үнэлгээ /сая.төг/

Итгэлцүүр

1 га газрын төлбөрийн доод дээд хязгаар /төг/

1 га газрын суурь үнэлгээ /сая.төг/

Итгэлцүүр

1 га газрын төлбөрийн доод дээд хязгаар /төг/

1 га газрын суурь үнэлгээ /сая.төг/

Итгэлцүүр

1 га газрын төлбөрийн доод дээд хязгаар /төг/

1 га газрын суурь үнэлгээ /сая.төг/

Итгэлцүүр

1 га газрын төлбөрийн доод дээд хязгаар /төг/

1

Өргөн

Дорноговь

Сайншанд

50.0

0.1% /2 дахин өсгөх/

100000

16.0

1%

160000

16.0

0.1%

16000-

50.0

1% /2 дахин өсгөх/

1000000

50.0

1% /2 дахин өсгөх/

1000000