A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛС

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дугаар 436 Улаанбаатар хот

ХОРООНЫ 2019 ОНЫ 04 ДҮГЭЭР ТОГТООЛООР БАТЛАГДСАН ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан "Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм"-ийн нэгдүгээр хавсралт "Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам"-ын 8 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай заалтыг нэмсүгэй:

1/ 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 8.1.11 дэх заалт:

"8.1.11. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчсөн".

2.Мөн журмын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.8 дахь заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай:

1/ "3.1.8. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дотоод хяналтын хөтөлбөр".

3.Мөн журмын 8 дугаар зүйлийн 8.1.11 дэх заалтын дугаарыг "8.1.12" гэж өөрчлөн найруулсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН