A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛС

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дугаар 439 Улаанбаатар хот

ХОРООНЫ 2018 ОНЫ 245 ДУГААР ТОГТООЛООР БАТАЛСАН НӨХЦӨЛ, ШААРДЛАГАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 245 дугаар тогтоолоор батлагдсан "Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлага"-ын 4, 7, 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалтыг тус тус нэмсүгэй.

1/ 4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт 4.8.12 дахь заалт:

"4.8.12. Энэхүү нөхцөл, шаардлагын 3.2.18, 3.2.19-т заасныг хэрхэн биелүүлж байгаагаас гадна Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан бусад шаардлага";

2/ 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 7.1.7 дахь заалт:

"7.1.7. "Энэхүү нөхцөл, шаардлагын 3.2.18, 3.2.19-т заасныг хэрхэн биелүүлж байгаагаас гадна Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан бусад шаардлага";

3/ 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 9.1.8 дахь заалт:

"9.1.8. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн";

4/ 9 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт 9.6.7 дахь заалт:

"9.6.7. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн".

2.Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 245 дугаар тогтоолоор баталсан "Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлага"-ын 3 дугаар зүйлийн 3.2.18 дахь заалтын "тушаал" гэсний дараа "холбогдох бусад баримт бичиг" гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтын "...Хадгаламж, хоршооны тухай хууль" гэсний дараа "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль" гэж тус тус нэмэх.

3.Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 245 дугаар тогтоолоор баталсан "Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлага"-ын 3 дугаар зүйлийн 3.2.18 дахь заалтын "14.1.2-т" гэснийг "14.4.11-т" гэж, 3 дугаар зүйлийн 3.2.19 дэх заалтын "мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаар дотооддоо мөрдөх журам" гэснийг "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан дотоод хяналтын хөтөлбөр" гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.8 дахь заалтын дугаарыг "9.1.9" гэж, 9 дүгээр зүйлийн 9.6.7 дахь заалтын дугаарыг "9.6.8" гэж тус тус өөрчлөн найруулсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН