- Нүүр
- Сайдын тушаал
- АГААРЫН ЗАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /агаарын зайн үзүүлэлтэд тулгуурласан навигаци бүхий агаарын замуудыг/

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 01 сарын 06-ны өдөр Дугар А/02 Улаанбаатар хот
Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалт, Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Хөрш зэргэлдээ орнуудтай хамтран агаарын зайн зохион байгуулалтыг шинэчлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, аюулгүй ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 317 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Монгол Улсын агаарын зайн дээд агаарын замууд"-ын 178 гэсэн дугаарлалтын дараа 179-т "агаарын замын дугаар R378-ыг RIPEK (газарзүйн солбицол 504521N, 930142E, соронзон хазайлт 2.5Е, бодит чиглэл 221.04, соронзон чиглэл 218.5) болон ULAANGOM (US) илтгэх цэгүүдийн (газарзүйн солбицол 500043N, 920145E, соронзон хазайлт 2.7Е, бодит чиглэл 40.2, соронзон чиглэл 37.7) хооронд 30 км өргөн, 109.07 км урт, өндрийн доод хязгаарыг 6150 метр, өндрийн дээд хязгаарыг 7350 метр" гэж, мөн тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан "Монгол Улсын агаарын доод агаарын замууд"-ын 168 гэсэн дугаарлалтын дараа 169-т "агаарын замын дугаар R378-ыг RIPEK (газарзүйн солбицол 504521N, 930142E, соронзон хазайлт 2.5Е, бодит чиглэл 221.04, соронзон чиглэл 218.5) болон ULAANGOM (US) илтгэх цэгүүдийн (газарзүйн солбицол 500043N, 920145E, соронзон хазайлт 2.7Е, бодит чиглэл 40.2, соронзон чиглэл 37.7) хооронд 30 км өргөн, 109.07 км урт, өндрийн доод хязгаарыг 3700 метр, өндрийн дээд хязгаарыг 6150 метр" гэж тус тус шинээр тогтоосугай.
2. Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас шаардсан агаарын замын илтгэх цэгүүдийн нэршлийн давхардлыг арилгах, мөн газарзүйн солбицол болон соронзон чиглэлд орсон өөрчлөлтийг шинэчлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 317 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Монгол Улсын агаарын зайн үзүүлэлтэд тулгуурласан навигаци бүхий агаарын замууд"-ын 28 дахь дугаарлалтын "PASON илтгэх цэгийн солбицлууд хэсгийн газарзүйн солбицол 475043.2, 1061154.6 гэснийг 465043.2, 1051154.6 гэж, соронзон чиглэл 315 гэснийг 313.4" гэж, мөн тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан "Монгол Улсын агаарын доод агаарын замууд"-ын агаарын замын дугаарын Н6-ын маршрут хэсгийн 33 дугаарт "DELEG-AGRON гэснийг DELEG-TARAG" гэж, 34 дугаарт "AGRON-AREBO гэснийг TARAG-AREBO" гэж, 37 дугаарын зай хэсгийн "186.79 км гэснийг 128.05 км" гэж тус тус өөрчлөн баталсугай.
3. Энэхүү тушаалын 1, 2 дахь заалтаар 2019 оны 317 дугаар тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулсныг зохих журмын дагуу зарлан мэдээлж, аюулгүй ажиллагааг ханган ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар /Л.Бямбасүрэн/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс /Д.Мягмарсүрэн/-т тус тус даалгасугай.
САЙД Б.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
