A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 12 сарын 20 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ИННОВАЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Инновацийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/3 дугаар зүйлийн 3.1.17, 3.1.18 дахь заалт:

"3.1.17."инновацийн дэд бүтэц" гэж инновацийн үйл ажиллагаанд хөрөнгө, нөөцийн болон бусад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий зохион байгуулалтын бүтэц, барилга байгууламжийг;

3.1.18."зөвлөх компани" гэж эрдэм шинжилгээний байгууллага, түүний дэргэд байгуулагдсан гарааны компанийн инновацийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх бусад этгээдэд гарааны компанийн өөрийн эзэмшлийн хувийг борлуулах зорилгоор байгуулагдсан компанийг."

2/121дүгээр зүйл:

"121дүгээр зүйл.Гарааны компани хувьцаагаа

Хэвлэх

121.1.Гарааны компани нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 41.2-т заасан эрх бүхий байгууллагаар дамжуулан хувьцаагаа биржийн бус зах зээлд олон нийтэд санал болгож болно.

121.2.Гарааны компанийн олон нийтэд хувьцаа санал болгох журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.

121.3.Гарааны компанийн олон нийтэд санал болгох нийт хувьцааны болон нэг хөрөнгө оруулагчийн худалдан авах хувьцааны үнийн дүнгийн дээд хязгаарыг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно."

3/14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.5 дахь заалт:

"14.1.4.энэ хуулийн 6.1.2-т заасан инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд нийцсэн байх;

14.1.5.инновацийн төслийг энэ хуулийн 14.3-т заасны дагуу бүртгүүлсэн байх."

4/16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг:

"16.4.Инновацийн дэд бүтэц нь шинжлэх ухааны парк, үйлдвэрлэл технологийн парк, технологи дамжуулах төв, технологийн инкубатор, бизнес-инкубатор, хамтын оффис, менежментийн компаниас бүрдэнэ. Хамтын оффис нь хоорондоо хамааралгүй хэд хэдэн хувь хүн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлсэн байх бөгөөд гишүүддээ зориулан зөвлөх, зуучлах, сурталчлах, хөрөнгө оруулалт татах, инновацийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, гарааны компанийг бойжуулах зэргийг нэгдсэн журмаар зохион байгуулна:

16.4.1.технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффисд гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг төрөөс татварын бодлогоор дэмжих;

16.4.2.энэ хуулийн 16.4.1-д заасан аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар батлах."

5/17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг:

"17.3.Энэ хуулийн 17.1.1, 17.1.3, 17.1.8, 17.1.11, 17.1.12-т зааснаас бусад инновацийн үйл ажиллагааг төрөөс дэмжих хэлбэрийг өндөр технологи, инновацийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан журмаар зохицуулна."

6/27 дугаар зүйлийн 27.11 дэх хэсэг:

"27.11.Зөвлөх компани нь гарааны компанийн өөрийн эзэмшлийн хувийг худалдан борлуулж болно."

2 дугаар зүйл.Инновацийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн гарчгийн "Инновацийн", мөн зүйлийн 13.1, 13.13, 13.14, 13.15 дахь хэсгийн "инновацийн" гэсний дараа "үйл ажиллагааны" гэж, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн "төсөлд" гэсний дараа "төрөөс" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Инновацийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалт:

"3.1.1."инноваци" гэж шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах үйл ажиллагааны үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, үйлчилгээ, маркетинг, зохион байгуулалтын арга, шийдлийг;"

2/3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт:

"3.1.3."инновацийн үйл ажиллагаа" гэж инновацийг хэрэглээнд нэвтрүүлж, эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадвар, бүтээмжийг дээшлүүлэх, нийгмийн үйлчилгээг сайжруулах зорилго бүхий арга хэмжээг;"

3/3 дугаар зүйлийн 3.1.8 дахь заалт:

"3.1.8."гарааны компани" гэж инновацийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан компанийг;"

4/6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалт:

"6.1.2.инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг батлах;"

5/6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалт:

"6.1.5.төрөөс инновацийг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах;"

6/10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалт:

"10.1.3.төрийн захиргааны төв байгууллага харьяалах салбартаа инновацийн үйл ажиллагааг дэмжихэд шаардагдах хөрөнгийг төсөвтөө багтаан шийдвэрлэх;"

7/11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалт:

"11.1.3.орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн инновацийн төслийн нээлттэй шалгаруулалт зохион байгуулах, инновацийн грант олгох;"

8/13 дугаар зүйлийн 13.6, 13.7 дахь хэсэг:

"13.6.Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөв, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлага зэрэгт үндэслэсэн үндэсний, салбарын, бүсийн, орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхээр боловсруулсан байна.

13.7.Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл таван жилийн хугацаатай байна."

9/14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалт:

"14.1.2.хэрэгжүүлэх гэж байгаа төслийн бүтээгдэхүүн, үйлчилгээний давтагдаагүй байдал, эсхүл аж үйлдвэрийн оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг нотолсон байх;"

10/17 дугаар зүйлийн 17.1.6 дахь заалт:

"17.1.6.өндөр технологи шингэсэн инновацийн бүтээгдэхүүнийг олон улсын үзэсгэлэн худалдаа, танилцуулах арга хэмжээнд оролцоход дэмжлэг үзүүлэх;"

11/27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг:

"27.2.Эрдэм шинжилгээний байгууллага дэргэдээ технологи дамжуулалт хариуцсан нэгж, гарааны компани болон гарааны компанид дэмжлэг үзүүлэх зорилго бүхий зөвлөх компанийг үүсгэн байгуулж, дараах чиглэлээр ажиллуулж болно:

27.2.1.зөвлөх компани нь инновацийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, хөрөнгө оруулагчид зуучлах гэрээг гарааны компанитай байгуулах;

27.2.2.зөвлөх компани нь энэ хуулийн 27.2.1, 27.11-д зааснаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох;

27.2.3.гарааны компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 11-ээс доошгүй хувийг үүсгэн байгуулсан эрдэм шинжилгээний байгууллага эзэмших;

27.2.4.эрдэм шинжилгээний байгууллагын эрх бүхий этгээд нь гарааны компанийн эзэмшлийн хувиа Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлүүлсэн дүгнэлтийг үндэслэн таван жилийн дотор худалдан борлуулах."

4 дүгээр зүйл.Инновацийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтын "бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх" гэснийг "бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх" гэж, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтын "бодлого," гэснийг "бодлогыг батлах," гэж, 7 дугаар зүйлийн 7.1.11 дэх заалтын "үйл ажиллагаа эрхлэх" гэснийг "үйл ажиллагаанд оролцогч талуудын" гэж, 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийн "Стратегийн тэргүүлэх чиглэлийн" гэснийг "Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн" гэж, 14 дүгээр зүйлийн гарчгийн "Инновацийн төсөл" гэснийг "Төрөөс дэмжлэг үзүүлэх инновацийн төсөл" гэж, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн "17.1.8-д" гэснийг "17.1.6, 17.1.8, 17.1.9, 17.1.10-т" гэж, 27 дугаар зүйлийн 27.10.2 дахь заалтын "шинжлэх ухааны" гэснийг "инновацийн" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Инновацийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7 дахь заалтын "Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангаас" гэснийг хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Инновацийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.2, 13.3, 13.5, 13.8, 13.9, 13.10, 13.11, 13.12 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН