- Нүүр
- Сайдын тушаал
- БИРЖЭЭР АРИЛЖИХ БАРААНЫ ЖАГСААЛТ, КОД, КОДЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ
2013 оны 10 сарын 14-ний өдөр Дугаар А/135 Улаанбаатар хот
Тушаалын хавсралтад нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 4.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Биржээр арилжих барааны жагсаалт, код, коджуулах журам батлах тухай" Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/35 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтад дор дурьдсан агуулга бүхий хэсгийг тус тус нэмсүгэй. Үүнд:
а/ Нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Бараа, түүхий эдийн жагсаалт, ангиллын код"-ын "Хоёр. Хонины ноос" гэсэн хүснэгт, тайлбарын доор дараах хэсгийг:
Гурав. Хүнсний буудай, тосны ургамал /рапс/
№ |
Нэр |
БТКУС код |
Код |
Биржийн бараа |
1 |
Хүнсний буудай |
1001.11.00 1001.19.00 |
ХБ021 |
Хүнсний буудай /Хатуу улаан буудай/ |
1001.99.10 |
Хүнсний буудай /Зөөлөн улаан буудай/ |
|||
2 |
Тосны ургамал |
1205.10.00 1205.90.00 |
ТУ027 |
Тосны ургамал /Рапс/ |
Дөрөв. Мал
№ |
Нэр |
БТКУС код |
Код |
Биржийн бараа |
1 |
Мал |
0101.21.00 0101.29.00 |
АД 01 |
Адуу |
2 |
0106.13.00 |
ТМ 02 |
Тэмээ |
|
3 |
0102.21.00 0102.29.00
|
ҮР 03 |
Үхэр |
|
4 |
0104.10.00 |
ХН 04 |
Хонь |
|
5 |
0104.20.00 |
ЯМ 05 |
Ямаа |
б/ Хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Бараа түүхий эдийг коджуулах журам"-ын 1.4 дэх заалтын "... техникийн шаардлага MNS 6376:2013" гэсний дараа "... , 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор батлагдсан Хүнсний буудай. Техникийн ерөнхий шаардлага МNS 0097:2010, 2005 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 30 дугаар тогтоолоор батлагдсан Хөдөө аж ахуй. Зусах рапсын үрийн чанар. Техникийн шаардлага МNS 4791:2005, Үнэ, стандартын улсын хорооны 1981 оны 207 дугаар тогтоолоор батлагдсан Үйлдвэр, бааз, худалдаа бэлтгэлийн байгууллагад тушаах мал МNS 0684:1981, 1982 оны 69 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэр, экспортын бааз, худалдаа бэлтгэлийн байгууллагад тушаах адуу МNS 0407:1982" гэж.
Текст томруулах
A
A
A

