- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- 2019-10-18

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 190
Улаанбаатар хот
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 171 дүгээр зарлигаар баталсан "Чингис хаан" одонд нэр дэвшүүлэх, шагнах журмын 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн "иргэнийг" гэснийг "хамтлаг, иргэн, хуулийн этгээдийг" гэж, 3 дугаар зүйлийн 3.3, 7 дугаар зүйлийн 7.2, 7.4 дэх хэсэг, 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.2 дахь заалтын "иргэн" гэснийг "хамтлаг, иргэн, хуулийн этгээд" гэж, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн "Монгол Улсын иргэн, гадаадын иргэн" гэснийг "Монгол Улсын болон гадаадын хамтлаг, иргэн, хуулийн этгээд" гэж, 7 дугаар зүйлийн 7.1, 7.3 дахь хэсгийн "иргэнд" гэснийг "хамтлаг, иргэн, хуулийн этгээдэд" гэж тус тус өөрчлөн найруулсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА
Текст томруулах
A
A
A
