- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 146
Улаанбаатар хот
"ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ТУХАЙ
Компанийн тухай хуулийн 62.1.9 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн 2013 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг батлахыг зөвшөөрсүгэй.
2. Компанийн тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хуулийн хүрээнд компанийн үйл ажиллагаа, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төсөл хөтөлбөрийг эрчимжүүлэн ажиллахыг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Ч.Сайнбилэг), "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Сайнбуян нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ
Текст томруулах
A
A
A
