- Нүүр
- Монгол Улсын хууль
- МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 01 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.1.14 дэх заалт:
"3.1.14."санхүүгийн зөвлөх үйлчилгээ" гэж татварын зөвлөх үйлчилгээ, аудит баталгаажуулалтын үйлчилгээг ойлгоно."
2/61дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэг:
"61.5.Мэдээлэх үүрэгтэй этгээд энэ хуулийн 61.2-т заасан мэдээллийг Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 23.2, 23.6-д заасан журмын дагуу мэдээлнэ."
3/7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэг:
"7.5.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд шаардлагатай тохиолдолд Санхүүгийн мэдээллийн албаны даргын зөвшөөрснөөр цаасан хэлбэрээр ирүүлж болно."
2 дугаар зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн "Хуульчдын холбоо" гэсний дараа ", Өмгөөлөгчдийн холбоо, Нотариатчдын танхим" гэж, мөн хэсгийн "Институт" гэсний дараа ", Санхүүгийн мэдээллийн алба" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"7.3.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд болон Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан этгээд мэдээллийг Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэл ирүүлэх журам, маягтын дагуу цахим хэлбэрээр ирүүлнэ. Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэл ирүүлэх журам, маягтыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны даргын саналыг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгч батална."
4 дүгээр зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалтын "гүйлгээ хийсэн" гэснийг "гүйлгээнд оролцсон" гэж, мөн зүйлийн 4.1.9 дэх заалтын "менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь харилцагчийн нэрийн өмнөөс дараах ажиллагааг хийсэн бол" гэснийг "зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн харилцагчтай холбоотой дараах ажиллагааг бэлтгэсэн, хийсэн, эсхүл оролцсон бол" гэж, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтын "санхүүгийн" гэснийг "бизнесийн" гэж, 221дүгээр зүйлийн 221.1 дэх хэсгийн "уг зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд" гэснийг "уг зөвлөлийг тэргүүлэх албан тушаалтан болон зөвлөлийн бүрэлдэхүүнийг Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар" гэж, мөн зүйлийн 221.2 дахь хэсгийн "зөвлөлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тэргүүлэх бөгөөд бүрэлдэхүүнд прокурорын байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн" гэснийг "зөвлөлийн бүрэлдэхүүнд прокурорын байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн, хууль зүйн" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалтын "харилцагчийн нэрийн өмнөөс" гэснийг хассугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
