- Нүүр
- Монгол Улсын хууль
- АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 12 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 15.16.5-15.16.7 дахь заалт нэмсүгэй:
"15.16.5.радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ;
15.16.6.радио, телевизийн үйлчилгээ:
5.16.6.a.олон нийтийн радио, телевиз;
15.16.6.б.арилжааны радио, телевиз;
15.16.6.в.өргөн нэвтрүүлгийн радио, телевиз;
15.16.6.г.төлбөртэй радио, телевиз.
15.16.7.олон суваг дамжуулах үйлчилгээ."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
