- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 12 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.3.23 дахь заалт:
"5.3.23.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан."
2/211 дүгээр зүйл:
"211 дүгээр зүйл.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан
211.1.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
211.1.1.улсын болон орон нутгийн төсөв;
211.1.2.дотоодын аж ахуйн нэгжийн хандивын хөрөнгө;
211.1.3.бусад эх үүсвэр.
211.2.Энэ хуулийн 211.1-д заасан сангийн хөрөнгийг доор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
211.2.1.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг ард иргэдэд алслагдсан, сүлжээ хүрээгүй газарт хүртээмжтэй хүргэх;
211.2.2.үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн хүргэх;
211.2.3.өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн бүтээл үйлдвэрлэлийг дэмжих.
211.3.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн дүрэм, хөрөнгийг зарцуулах журмыг Засгийн газар батална."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
